Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Моломбаатар: Ч:54 (Яармагийн эцэс-Баянхошуу) чиглэлд үйлчилж байсан “Эрдэм транс” ХХК-ийн 13-106 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Эрдэнэ-Очир гээсэн зүйлийг маань хадгалан хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Эрдэнэтогос: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-143 гарааш дугаартай автобусны жолооч С.Хадбаатарт маш их баярлалаа. Маш гоё цэвэрхэн автобусаар тав тухтай үйлчлүүллээ.
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн П.Лхаажав: Ч:17А (Сансар ШТС-Вокзал) чиглэлд үйлчилж байсан “Эрдэм транс” ХХК-ийн 13-265 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Баянмөнх хөгжлийн бэрхшээлтэй иргэн надад тээврийн хэрэгслээр зорчиход мэдээллээр хангаж, эелдэг сайхан харьцсанд баярлалаа. Жолооч бүр ийм байвал гоё, ихэнх жолооч нар ууртай дургүйцсэн хандлага гаргадаг юм.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Цоггэрэл: Ч:19А (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв) чиглэлд явж байсан 16-015 гарааш дугаартай автобусны жолоочийг шалгаж арга хэмжээ авна уу. 3-р эгнээнээс хүн суулгахад нь эрсдэлтэйг сануулан шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: ДЮЦ ХХК-ийн жолооч О.Д-д ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Болд: Ч:11 (Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-070 гарааш дугаартай автобусны жолооч Офицеруудын ордон автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан тул арга хэмжээ авна уу.
Шийдвэрлэлт: Эмсид ХХК-ийн жолооч Ш.Д-т ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцлоо.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Баяраа: Ч:10 (Гадна тойруугийн эцэс- ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-055 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч О.А-т ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцлоо.
Иргэний гомдол: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд зорчих үед буух буудал дээрээ бууж чадаагүй. Учир нь иргэн миний бие нурууны гэмтэлтэй тул урд байсан хүмүүсийн араас буух гэтэл хаалга хааж бууя гэхэд хаалгандаа ойртохгүй яасан юм гэж жолооч загнасан.
Шийдвэрлэлт: ГБУС ХХК-ийн ашиглалтын инженер Ж.Ч-т 23-001 гарааш дугаартай автобусны жолоочид дотооддоо арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батмөнх: Х:23 (Сүхбаатарын талбай-Скай ресорт) чиглэлд явж байгаа 1-046 гарааш дугаартай автобусны жолооч Маршал таун зогсоолоос хүнээ авахгүй загнаад явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Г-д ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Баттулга: Ч:16 (Баруун салааны шинэ эцэс-10-р хороолол) чиглэлд явж байсан 11-088 гарааш дугаартай автобусны жолоочийг шалгаж арга хэмжээ авна уу. Буух буудал дээр зогсоогүй. Сануулан шаардлага тавихад маш их хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн ашиглалтын инженер Ч.Энх-Амгаланд дотооддоо арга хэмжээ авч танилцуулахыг үүрэг болголоо.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн У.Ууганбаяр: Ч:8 (Хайлаастын шинэ эцэс-МУБИС) чиглэлд явж байсан 1-089 гарааш дугаартай автобусны жолооч Хайлааст завсар 2 зогсоол дээр буудлын карманд орж зогсож хүнээ буулгаагүй.
Шийдвэрлэлт: 1-089 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчлийг камерын шалгалтаар шалгахад тогтоогдоогүй.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Намсрайжав: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-120 гарааш дугаартай автобусны жолооч Улсын их дэлгүүр зогсоол дээр зогсож хүнээ буулгаагүй. Маш их гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Автобусны жолооч Б.Г-д 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.
Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.
| УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо |
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41