Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн хэргийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тоймлон хүргэж байна.
Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны 09 дүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76,182,851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57,820,000 төгрөгийн, 1 хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7,6 сая төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.
Хавар, намрын хуурайшилтын цаг хугацаанд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай бөгөөд жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагдаж, ой хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог. Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.
| Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33