Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд ажиллалаа.
Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэв. Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-аас төслийн хүрээнд ухаалаг хогийн сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэлээ.
Мөн тус сургуулийн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг тайлбарлав. Тэрбээр “Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” гэсэн юм. НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.
| ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ |
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41