Иргэн А нь “Д” компаниас 2020 онд орон сууц захиалжээ. Орон сууцны барилга ашиглалтад орсны дараа А нь захиалсан орон сууцыг авах гэтэл Д компани Ковид-19 цар тахлын улмаас тус орон сууцны үнэ нийт 24,007,500 төгрөгөөр нэмэгдсэн хэмээн нэмж төлөхийг шаардсан. Захиалагч анх гэрээгээр тохиролцсон үнээр төлбөрийг төлөх ёстой гэж маргаж байгаа бол гүйцэтгэгч компани нь цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээг өөрчлөгдсөн нөхцөлөөр буюу нэмэгдсэн үнээр гүйцэтгэх ёстой гэж маргаж байна.
Улсын дээд шүүхийн дүгнэлтийн хураангуй:
Иргэн А нь “Д” компанитай гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна. Гэрээ заавал хэрэгжих зарчмын дагуу дээрх нөхцөлийг гэрээ байгуулагч этгээд заавал дагах үүрэгтэй. Гэхдээ талуудаас үл хамаарах нөхцөл байдал(Ковид-19) үүссэн нь барилгын материал, ажиллах хүчний үнэд нөлөөлж, барилга барих төсөвт өртөгт өөрчлөлт орж 1 м.кв талбайн үнэ 1,300,000 төгрөг байсан бол 1,504,304.18 төгрөг болж нэмэгдсэн байна.
Дээрх тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж буй тал өөрчлөгдсөн нөхцөлд гэрээг нийцүүлэхээр шаардах эрхтэй. Энэ маргааны хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тал нь гүйцэтгэгч Д компани байна. Хэрвээ захиалагч иргэн өөрчлөгдсөн нөхцөлийг зөвшөөрөөгүй бол талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзэх ба гүйцэтгэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Тус хэргийн тухайд … талуудын хэн аль нь гэрээнээс татгалзахгүй, харин үнийн талаарх маргаанаа эцэслэн шийдвэрлүүлнэ гэсэн тул шүүх өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээний үнийн дүнг хэрхэн нийцүүлэх нь шударга болохыг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Компанийн зүгээс үнийн дүн нийт 24,007,500 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг ч хэргийн баримтаар дээрх нөхцөл тогтоогдоогүй. Харин 1 м.кв талбай 1,504,304.18 төгрөг болж өссөн нь нотлох баримтаар тогтоогдсон.
Зарчмын хувьд талууд эрсдэлийг 50:50 хувиар хариуцвал зохих боловч хэргийн нөхцөл байдал, талуудын эрх зүйн байдлын онцлогоос шалтгаалан уг харьцааг 20:80 байх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ийнхүү дүгнэх дараах үндэслэл байна. Үүнд: (1). Талуудын орон сууц захиалгын гэрээний харилцаанд орсон үндэслэл, статус ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч тал нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, бизнесийн эрсдэлийг зохих түвшинд үнэлж, үйл ажиллагаа явуулж, ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгч байгаа бол захиалагч нь энэ төрлийн харилцаанд тогтмол оролцдоггүй, ахуйн буюу хувийн зорилгоор нэг удаагийн чанартай гэрээ байгуулсан, аж ахуй эрхлэгч бус иргэн байна. Энэ тохиолдолд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийн ихэнх хувийг гүйцэтгэгч хариуцах нь аж ахуй үйл ажиллагааны зарчимд нийцнэ. (2). Гэрээ байгуулах үед захиалагч гэрээний үнийг 100 хувь урьдчилан төлсөн байх ба гэрээ хугацаандаа хэрэгжиж, гэрээний зүйл эргэлзээгүй бэлэн болно гэх ердийнхөөс өндөр итгэлийг хариуцагч талд хүлээлгэсэн байна. Ингэснээрээ нэхэмжлэгч анхнаасаа илүү өндөр эрсдэлийг өөртөө хүлээсэн гэж үзнэ. Дээрх зарчмын дагуу тооцоход захиалагч А нь нэмэгдсэн үнийн 20 хувь буюу нийт 5,945,459 төгрөгийг гүйцэтгэгч компанид төлөх үүрэгтэй байна.
| Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ |
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
2026-03-23 15:41:59
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02
Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
2026-03-22 13:49:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2026-03-22 12:51:40
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04