Шатахууны асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай
Шатахуун импортлогч ААН-үүд дизель, АИ-95 үнийг дунджаар 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Сар бүрийн 25-нд манай гол нийлүүлэгч улсаас үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа шатахууны үнийн зөвлөл хуралдахаар төлөвлөж байгаа.
Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь зайлшгүй болоод байна. Үнийн өсөлтийн зөрүү маш их байгаа учир ААН-үүд шатахууны үнийг бага багаар нэмэх санал ирүүлсэн. Төрөөс шатахууны үнэд татварын зохицуулалт хийх боломж бий. Үүнд бид УИХ-ын тогтоолын төсөл санаачлан ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар гаалийн албан татварын таван хувьд тодорхой хэмжээнд Засгийн газар зохицуулалт хийх боломж бүрдэх юм. Гэхдээ энэ нь таван хувийн л асуудал. Бодит байдал дээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 60-70 хувиар нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахуун 85.5 мянган тонн буюу 41 хоног, дизель түлш 107.3 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна.
| Ч.Хишигдалай: АИ92-оос бусад шатахуун, дизелийн үнэ дунджаар 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03