Боловсролын яамнаас салбарын шагнал, тэмдэг, холбогдох хэрэглэгдэхүүн нийлүүлэх бараа худалдан авах тендер зарласан бөгөөд уг худалдан авалтад нийт 81 сая 670 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Санхүүжилтийг улсын төсвийн урсгал зардлаас гаргахаар тусгасан байна.
Тус тендерийн хүрээнд салбарын ажилтнуудыг урамшуулах, алдаршуулахад ашиглагддаг шагналын иж бүрдлийг бөөнөөр нь нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгийг 5000 ширхэг, “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-т зориулсан тэмдгийг 400 ширхэгээр бэлтгэхээр тусгажээ. Мөн дээрх тэмдгүүдийн хадгалалт, үзэмжийг хангах зориулалттай 5000 ширхэг хайрцаг, түүнчлэн яамны хүндэт жуух бичгийн 6000 ширхэг хавтас, үнэмлэхний 5000 ширхэг хавтас худалдан авах аж.

Үүнээс гадна шагнал гардуулахад дагалдах тууз, бичиг болон бусад шаардлагатай хэрэглэгдэхүүн багтсан байна.
| Боловсролын яам ₮81 саяар шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас авна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03