Л.Батбаатар нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэцэрлэг хот тохижилт үйлчилгээний газрын дүрмийн 6.1-д Цэцэрлэг хотын Захирагчийн дэргэдэх Хот тохижилтын үйлчилгээний газрын дарга хувийн эрх ашгийн үүднээс газрын нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж албан үүргээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н-н үйл ажиллагааг удирдан явуулдаг Т ХХК-ийн 15 айлын орон сууцын барилгын ажилыг эхлүүлэх зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс тус 15 айлын орон сууцны барилгын дулааныг ... байгууллагын уурын зуухнаас хангахыг зөвшөөрсөн талаарх албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэн, орон сууцын барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж Т ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... байгууллагад аймгийн Засаг даргаас газар эзэмших захирамжааролгосон 4166 м.кв газар дээр хууль бусаар Т ХХК-н эзэмшлийн уурын зуухыг барьж ашиглалтад оруулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ. Л.Батбаатар хэргийг хялбаршуулсан журмаар хянан явуулах хүсэлт гаргаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Л.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсвэл бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
| Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03