Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Оюунжаргал: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 02-136 гарааш дугаартай автобусны жолооч Г.Чулуунбат мартаж буусан цүнхийг минь олж хүлээлгэн өгсөнд баярлалаа.
Талархал: Иргэн: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт) чиглэлд явж байсан Сутайн буянт ХХК-ийн автобусны жолооч Ц.Батбаяр нь охины минь мартаж буусан утас, малгай хоёрыг олж өгсөнд маш их баярлалаа.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Г.Золбоо: Ч:21Б (Вокзал-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлд явж байсан 3-215 гарааш дугаартай автобусны жолооч нь 6-р хороолол буудал дээр зогсож байхад хүнээ авалгүй явсан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн З.Сэвжидмаа: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-054 гарааш дугаартай автобусанд суугаад QR уншуулах гэтэл төхөөрөмж уншаагүй. Гэтэл жолооч хэл амаар доромжилж, ойр ойрхон торомз гишгэж миний гарыг гэмтээсэн. Маш их гомдолтой байна. Олон хүний дунд маш муухай байдалд орж, эрүүл мэндээрээ хохирлоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.Ууганбаяр: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-070 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч А.Г-т ЗТХ 14.6 зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.
| Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34