Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу мотоциклийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон. Нийслэлийн засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу мотоцикл, скүүтэр, мопед, цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх;
Замын хөдөлгөөний дүрэм болон хууль захирамжийг зөрчихгүй байх;
Явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
| Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00