Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг онцлон хүргэж байна.
-Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Б нь 2025 оны 8 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.
-Нийслэлийн прокурорын газраас Х.Н нь 2020 онд нэр бүхий 7 хохирогч эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна гэж хуурч мэхлэн эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.3 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Х.Н-г 7 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, 5 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөгийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэжээ. Эрүүгийн хуульд тодорхойлсноор “хүн худалдаалах” гэдэг нь “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлийг хэлнэ.
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гадаад улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
| Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ |
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36