Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байршуулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжаас хоногт 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 метр.куб лагийн хаягдмал нөөцтэй байна. Төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа 5-6 метр.куб үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой. Тус үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх бөгөөд нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглах, лагийн шинж чанарын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох, үнэр болон хорт хийг хамтад нь цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулсан бөгөөд НИТХ-ын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтсан. Одоогоор зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан техник, санхүүгийн болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.
Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэхгүй болохоос гадна бохирын эвгүй үнэрийг буурч, орчны бохирдол багасна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина |
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36