"Police state" буюу “Цагдаагийн дэглэм” гэх нэр томьёо бий. Энэ нь төрөөс иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж, цагдаа, аюулгүйн хүчний байгууллагаар дамжуулан хэт чанд хяналт тавьдаг, дарангуйллын шинжтэй улс төрийн тогтолцоог хэлдэг.
Нацист Германд Гестапо, ЗХУ-д КГБ зэрэг байгууллагуудаар дамжуулан ард иргэдийг төр нь шууд хянадаг байсан түүхийн хар толбо олон бий. Манай ЦЕГ эрх мэдэлтнүүдийн гар хөл болчихвуу гэх хардлагыг төрүүлэхээр үйл явдал яг нэг жилийн зайтай гарлаа.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ноорог медиагийн ажлын байранд шалгалт хийж компьютер, хард, гар утас зэрэг зарим эд хөрөнгийг нь хураан авч, ажилтнуудаас нь мэдүүлэг авсан байдаг. Харин энэ онд гуравдугаар сарын 19-нд Нэгүүн.мн сайтын байранд ЭЦА-аас нэгжлэг хийж, эд зүйлсийг нь битүүмжилжээ.
Энэ хоёр хэрэгт үзэгдэж буй ижил тал нь эдгээр байгууллагууд хоёул эрх мэдэлтнүүдийн эгдүүг хүргэсэн байдал. Цагдаа нар маань маш шуурхайгаар ажлаа “гялалзуулж” чаддаг л юм байна.
Ноёнтой заргалдвал хонгогүй гэх эртний үг “хүмүүнлэг, иргэний ардчилсан” нийгэмтэй Монгол улсад “амьтай” байгаа нь эмгэнэл. Үнэхээр л хэн нэг эрх мэдэлтэй хүний дургүйг хүргэчихвэл хоног ч алгасахгүй цагдаад баригддаг бол манай улс аль хэдийн “цагдаагийн дэглэмтэй” болох эхний шат нь эхэлчхээд байна.
| Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу? |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03