2026 оны гуравдугаар сарын 18-ны орой албан ажлын өрөөндөө архидан согтуурсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар албаныхан мэдээллээ.
Тодруулбал, нэр бүхий албан хаагчид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, мөн ХХҮЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.3.13 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон байна.
Улмаар холбогдох дүрэм, журмын дагуу сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Мөн уг байгууллагаас олон нийтийн сүлжээнд ийм зохисгүй мэдээлэл түгсэнд харамсаж буйгаа илэрхийлж, иргэд, үйлчлүүлэгчид болон хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчсөн байна.
Цаашид ажлын байранд ижил төрлийн зөрчил гаргахгүй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

| Албан өрөөндөө архидан согтуурсан төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөллөө |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00