"Баян зам" тээвэрчдийн холбооноос шаардлага гаргалаа. Бүрэн эхээр нь нийтэлж байна.
" Хил боомтын захиргаа, ГСГЦ--ийн хэлтэс, боомтын тээвэр зохицуулалт хариуцсан дарга нарт. Сайд дарга нарыг зочилж ирэхэд нүүрс тээврийг гайхамшигтай зохион байгуулж буй "слайд " танилцуулга бэлтгэж үзүүлдэг дарга нараа. Гашуунсухайт боомт чиглэлд Цагаан хад ШНП -4 өөс нүүрс тээврийн машинуудын их очер түгжрээ үүсээд даруй гурав хонож байгаа талаар тээвэрчид мэдээлэл ирүүлж байна. Яагаад шуурхай зохицуулалт арга хэмжээ авахгүй, ААН -ийг түлш шатахуунаар, тээвэрчдийг эрүүл мэнд сэтгэл санаагаар хохироож, асуудлыг үл тоосон мэт хандлага гаргаад байна вэ. Та бүхэн ажлын, цайны цагаа яс барьж, дулаан хөнжилдөө тухлах үед машин манасан цөхөрсөн жолооч нар очерт, МАШИН САХИЖ тарчилж байдаг гэдгийг хэзээ мэдрэх вэ?
Хил боомтын тээвэр зохицуулалтаа хийж чадахгүй байгаа хариуцлагаүй, асуудлыг бие биенрүүгээ чихсэн хэнэггүй дарга нарт хэн хариуцлага тооцох вэ? Өрийн дөнгөнд аргагүйн эрхэнд халтуурын таксичнаас ч дор хөлс тооцоогоор тээвэр хийж буй тээвэрчдийг басамжлан дээрэлхэж тамлахаа больж дор бүрнээ үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахыг та бүхэнд уриалж байна. Гашуунсухайт бол эдийн засгийн гол тулгуур боомт. Хууль үйлчилдэггүй хариуцлага хүлээдэггүй дарга ямбатнуудын бүгдэг хоргоддог дүлий боомт биш болсон. төр, засгийн газрын шууд анхааралд байдаг онцгой боомт гэж ойлгож байгаа. Гашуунсухайт боомт бүст уртын болоод богинын тээврийн орох гарах хөдөлгөөн, хувиар зохицуулалтыг хариуцдаг тээвэр зохион байгуулахад оролцдог төрийн байгууллага, дарга даамлуудын тоог гаргах юм бол арван хуруу багадна. Одоогийнхоос цөөхөн байгууллага, хүн хүчээр цагтаа 50 км хүрсэн очерийг тээвэрчдийн холбооны шаардлагаар гурав хоногт шийдэж арга хэмжээ авч байсан түүх бий. Энэ өдрийг дамнан үргэлжилж буй Цагаан хаднаас бригад хүртэл сунаж буй очерийг цэгцэлж арга хэмжээ авах талаар шуурхай арга хэмжээ авч, зохих газарт уламжилж анхаарал хандуулахыг Тээвэрчид шаардаж байна.
Улс эх оронд эдийн засгийн том эрх ашиг, дарга нарт албан тушаалаа бөөцийлөх арга саам байдаг бол шалаанз машинд ХҮН ажиллаж бас амьдарч байдаг гэдгийг сануулж, энэ мэт хариуцлагагүй үйлдэлд зохих албан тушаалтнууднаас хариуцлага нэхэх тэмцлийн акц өрнүүлэх болно.
| Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна" |
2026-03-19 16:50:06
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36
2026-03-18 16:23:41
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
2026-03-18 14:22:39
Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
2026-03-18 14:21:21
2026-03-18 14:17:43
Уламжлалт анагаах ухаанд зориулсан төсвийг жил бүр тусгахыг даатгалаа
2026-03-18 14:16:02
150 мянган метр.куб багтаамжтай шатахууны агуулах барихад зориулж, зээл олгоно
2026-03-18 14:13:45
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
2026-03-18 14:09:45
Шилдэг долоон офицер генерал боллоо
2026-03-18 13:55:49
Дулааны V станцын бүтээн байгуулалтыг энэ сард эхэлж, “Митайм Интернэшнл” ХХК гүйцэтгэнэ
2026-03-18 12:14:54
2026-03-18 11:01:53
Ш.Алтантуяа агсны аавыг дэмжих ажлын хэсгийг баталжээ
2026-03-18 10:36:28
2026-03-18 10:08:08
2026-03-18 09:50:50
2026-03-18 09:30:02
Отгонтэнгэр хайрханы ар хэсгийг аялал жуулчлалын бүс болгож, хамтран ажиллахыг урилаа
2026-03-18 09:28:50
Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна
2026-03-18 09:19:44
Аврагч буцалтгүй нэрвэгдэгчийг гаргасан тохиолдолд урамшуулал 105 хувь нэмэгдэнэ
2026-03-18 09:07:06
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-18 07:23:34
Cэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу
2026-03-18 07:22:01