Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн мэдээлэл өглөө. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна. Төлбөрийн энэхүү систем нь зөвхөн орлого төвлөрүүлнэ гэхээсээ илүү нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Мөн зорчигчдын талаар тоон мэдээлэл, үйлчилгээ явуулж буй ААН болон жолоочийн гүйцэтгэлийн тайлан зэргийг нэгтгэж гаргадгаараа онцлогтой. Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих зарчим буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна” гэлээ.
| Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34