Өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн хамт олон "Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийлээ. Энэхүү мэс заслыг УНТЭ-ийн урологи, андрологи бөөр шилжүүлэн суулгах Мэс заслын эмч, Тэргүүлэх зэрэгтэй Г. Ганболд, ЧНЭ-ийн Урологийн мэс заслын эмч, Тэргүүлэх зэрэгтэй, Клиникийн профессор Г. Мэндбаяр, ЧНЭ-ийн Мэдээгүйжүүлгийн эмч, магистрант Э. Хандармаа, Мэдээгүйжүүлгийн эмч, магистрант А. Буянжаргал, УНТЭ-ийн ахлах сувилагч, Зөвлөх зэрэгтэй Соёлмаа, ЧНЭ-ийн Мэдээгүйжүүлгийн сувилагч М.Хулан, сувилагч Х.Оюун-Эрдэнэ, Урологийн Мэс заслын сувилагч Ж.Отгонбаяр, Мэс заслын сувилагч, ахлах зэрэгтэй Б.Мөнх-Өлзий, Хагалгааны асрагч Б.Доржпагма нар гүйцэтгэв.
Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ-ын хөрөнгө оруулалттай Урологийн мэс заслын дурангийн иж бүрэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр урологи-андрологийн тусламж үйлчилгээг Чингэлтэй дүүргийн ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, шинэ технологийг нэвтрүүлж, бөөр шээсний замын дурангийн мэс заслыг нутагшуулах ажлын эхлэл амжилттай боллоо.
| Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00