Монгол Улсын иргэн Э.Шинэбаяр нь өөрийгөө Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т ажиллаж байсан мэтээр танилцуулж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “гадаадын иргэнийг Монгол Улсад урьж ирүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийг гаргаж өгнө” хэмээн их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан. Мөн тухайн иргэн нь гадаадын иргэдийг хууль бусаар Монгол Улсад оршин суулгах, улмаар албадан гаргах зөрчилд оруулах зэргээр хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлээд байна. Иймд гадаадын иргэнийг Монгол Улсад урих, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн утсаар, цахимаар болон биечлэн хандаж, зөвлөгөө мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авна уу. Түүнчлэн дээрх байдлаар хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох мэдээллийг ирүүлэх, Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
| Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34