НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө Цахим орчинд сугалаа нэрийдлээр иргэдийг залилж байгаа асуудлаар хуулийн байгууллагад хандаад байгаа. Ингэхдээ тэрбээр энэ төрлийн гэмт хэрэгт хичнээн хүн хохирч, хэрэг нь хэрхэн шийдэгдсэн, урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийсэн талаарх тодорхой мэдээллийг хүссэн байдаг. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хариу тайлбар ирүүлжээ. Танилцуулгад, улсын хэмжээнд сугалаа явуулж азтан шалгаруулах үйлдлийн аргаар бусдыг залилсан 706 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хохирлын хэмжээ одоогоор 3.1 тэрбум байгаа бөгөөд хэргийг цагдаагийн хэлтсүүд шалгаж, Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэргэжил, аргазүйн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэжээ.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн энэ төрлийн 706 залилах гэмт хэргийн 87.2 хувийг цахим орчинд фэйсбүүкийн хуурамч пэйж хуудас, лайв бичлэг ашиглан “Хусдаг сугалаа”, “Хаш чулуу”, “Мяньмарын үнэт чулуу”, “Алт, үнэт эдлэл”-ийн сугалаа явуулж азтан шалгаруулах аргаар үйлдэгдэж байна. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь бүлэг, зохион байгуулалтад орж иргэдийн эдийн засгийн эмзэг байдалд тулгуурлан, санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг сул тал болгон гэмт хэргээ үйлддэг болох нь тогтоогджээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх , хууль бус үйл ажиллагааг илрүүлэн шалгахад хамтарсан баг гарч, Залилангийн эсрэг төв байгуулж байгаатай холбоотой дэмжлэг үзүүлж ажиллахыг НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө нараас хүссэн байна.
| Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34