“Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр бүхий улс төрчидтэй холбон, тэднээс санхүүжилт авдаг мэтээр худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Энэхүү төсөл нь Олон улсын Hilton Worldwide Group-ын Conrad Hotels & Resorts брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлэх гэрээтэй, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа Монгол Улсын аялал жуулчлалд стратегийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Иймд дээрх төслийг улс төрийн зорилгоор гуйвуулан тайлбарлаж, худал мэдээлэл тарааж буй үйлдлээ нэн даруй зогсоохыг холбогдох байгууллага, хувь хүмүүст анхааруулж байна. Цаашид манай үйлчлүүлэгчийн нэр хүнд, үйл ажиллагаанд халдсан худал, төөрөгдүүлсэн мэдээлэл дахин нийтэлсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна гэв.

Ташрамд дурьдахад, тус зочид буудал нь Эко интернейшнл группийн эзэмшилд байх бөгөөд Hilton-ий удирдлага дор 227 өрөөтэй, нийслэл хотын худалдаа, зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн шийдлүүдийг нэг дор цогцлоосон, олон зориулалттай онцлох байгууламжиайгаар “Улаанбаатар Эко Тауэр”-ын бүрэлдэхүүнд байгуулагдана. Мөн 4 өөр төрлийн ресторон, үйлчилгээний газар, ойролцоогоор 1800 м2 талбай бүхий уулзалтын танхим, усан бассейн, спа, эрүүл мэнд амралтын байгууламжтай байх бөгөөд бизнесийн зочид болон аялагчдад зориулсан тансаг, ухаалаг үйлчилгээг санал болгохоор төлөвлөжээ.
| "Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34