Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нойлууд үнэхээр аймшигтай гэдэгтэй би санал нийлж, санаа зовж, яс хавталзаж явдаг. Өнөө маргаашдаа аргацаахаас илүүтэй цогцоор нь төвийн дэд бүтцэд холбож шинээр шийдэхгүй бол төсвийн мөнгө л дэмий урсана, мөн хөрс усанд бодит эрсдэл бий болсон гэдгийг шулуухан хэлмээр байна. Талбайн контайнер нойлууд бүгд соруулдаг байдлаар хийсэн нь өвөл хөлдөх учраас ажилладаггүй. Зун бохир нь амархан дүүрч байн байн хааж соруулдаг тул асуудал их бий. Тиймээс иргэд орж үйлчлүүлэх боломжгүйгээс гадна хамгийн аюултай нь бохирын сав нь хөрс рүү нэвчих, за ер нь нэвчиж эхэлсэн ч гэж би айж явдаг.Өнгөрсөн жил бохирын танкуудыг нь солиулахаар төсөв тавиулсан ба ямартаа ч энэ хавар солих ажил хийгдэнэ. Гэхдээ энэ бол шийдэл биш юм билээ. Яаралтай шийдэх, шийдэхдээ нэг мөр, арай ирээдүйтэй байдлаар шийдэх, мөн иргэдээс маш их санал гомдол болж ирдэг хувцас солих өрөө буюу локер, шүршүүр, амралтын хэсэг, хүүхдийн хэсэг, 24 цагийн фитнесс, уншлагын хэсэг...гээд бүгдийг багтаасан Public wellness center барих ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бүх юмаа нэг мөр шийдэх хэрэгтэй гэж үзэн 2026 оны эхнээс зураг, төсвөө хөөцөлдсөөр л байна. А даалгавар ямартаа ч гарсан.
Юуны түрүүнд одоо байгаа оффиссын хоёр давхарыг хааж, буулгахаас аргагүй. Хулгана зурмандаа баригдаж ч гүйцсэн юм билээ. Хамгийн цочмоор зүйл бол уг оффисын нойл бас соруулдаг, зүгээр кольцо хийгээд таглаад орхисон гэдгийг би энэ өвөл мэдсэн. Битүүмжгүй гэсэн үг. Иймээс л нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Би олон нийтийн шүүмжийг хүлээн авч, шийдвэр гаргуулах тал дээр харин ч дэмжлэг болоосой гэж хүсч үүнийг нээлттэй бичлээ. Өөрийгөө өмөөрч янз бүр ярих шаардлагагүй. Бид хоцрогдоод байгаагаа хүлээн зөвшөөрч байна.
| Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03