Цагдаагийн газраас насанд хүрээгүй холбогдогч Ү.Н, Э.Н, С.М нарыг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан, мөн бие биенийхээ биед гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчилд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс Э.Н, С.М нарыг бүлэглэн Ү.Н-ийн эсрэг, Ү.Н нь Э.Н, С.М нарын эсрэг харилцан танхайрсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурвууланг нь 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, насанд хүрээгүй зөрчилд холбогдогч Э.Н, С.М нарын үйлдэл нь танхайрсан зөрчил мөн байна гэж үзэж, тэдэнд торгох шийтгэл оногдуулсан хэсгийг хэвээр үлдээв. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт зааснаар Ү.Н-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь, Ү.Н нь Э.Н, С.М нарыг өдөж хоргоогоогүй, тэдний эрх ашигт харшлах үйлдэл хийгээгүй ба Э.Н, С.М нар нь Ү.Н-тэй зохисгүй байдалтайгаар ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хараалын үг хэрэглэн доромжилж, өдөөн хоргоосон үйлдэлд нь Ү.Н өөрийгөө хамгаалан хариу үйлдэл хийхдээ зууралдан үсдэлцсэн зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг хангахгүй байна гэж үзэж, Ү.Н-д холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
| Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34