Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичсэн. Улмаар зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлж, бусдад зарж борлуулсан гэх нийт 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Ингэхдээ,
Гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, шүүхээс хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Хар тамхи, мансууруулах бодис нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж
| Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03