Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулиудыг хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх талаар санал явуулжээ. Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгааны дүнг үндэслэн их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-аас эхлүүлэх чиглэл өгсөн байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө батлан, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой байдаг. Энэ нь цэцэрлэг, дунд, дээд сургуулийн хичээлийн жилийн нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдийн санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэх хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ бөгөөд монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцнэ гэж үзсэн байна. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг ажил болон мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицож, зохистой нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зэргийг харгалзан үзжээ.
| Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03