Хохирогч О “Фэйсбүүкээр үл таних хүнээс найзын хүсэлт ирснийг хүлээн авсан. Улмаар тэр хүн зурвас бичиж “Миний зураг, бичлэгийг үзэх үү” гэхэд нь би зөвшөөрсөн юм. Зураг, бичлэгийг нь үзсэний дараа уулзах санал тавихад нь би татгалзсан. Удалгүй надтай харилцсан зурвасуудынхаа зургийг (screen shot) илгээж мөнгө өгөхгүй бол үүнийг ар гэрийнхэн, найз нөхөд рүү явуулна. Устгуулмаар байвал 2,000,000 төгрөг .... тоот дансанд шилжүүл гэж дарамталж эхэлсэн. Манай найзуудын, гэрийнхний, охины маань фэйсбүүк хаягийг явуулаад тэдэн рүү харилцсан зурвасын зургаа илгээлээ гээд байхаар нь шаардсан мөнгийг нь шилжүүлсэн. Дахин мөнгө нэхсэн тул цагдаагийн байгууллагад хандсан” гэж мэдүүлжээ.
Мөн өөр нэг хохирогчоос дээрхтэй ижил үйлдлийн аргаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Шүүхээс Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Иймд иргэд өөрийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангаж үл таних хүний найзын хүсэлтийг хүлээн авахгүй байх, авах тохиолдолд сайтар, нягталж шалгаж, харилцан зурвас бичих бол гарч болох эрсдэлийг тооцоолж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
| Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ |
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47