Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт дахин нийгмийн анхаарлын төвд орлоо. Ахлах ангийн сурагчдын нэгнээ дээрэлхэж, зодож, улмаар хувцсыг нь тайлахыг завдсан бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг цочирдуулаад байна. Тухайн хэрэгт Ерөнхий боловсролын 130, 21 дүгээр сургууль болон Номт наран сургуулийн 11, 12 дугаар ангийн нийт найман сурагч холбогдсон талаар холбогдох байгууллагууд мэдээлсэн.
Нүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн охин үрээ хэрцгийгээр зодуулж буй бичлэгийг харсан эцэг эх, гэр бүлийнхэн нь ямар айдас, шаналал мэдэрч байгаа нь ойлгомжтой. Гэвч энэ асуудал зөвхөн нэг сургуулийн, нэг ангийн асуудал биш. Харин сургуулийн орчин дахь аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бодлогын тухай нийгэм даяараа ярилцах шаардлагатайг дахин сануулж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа Солонгосын драма хүчтэй тархаж, олон улсын үзэгчдийн анхаарлыг татах болсон. Эдгээр бүтээлүүдийн дунд сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийг хөндсөн цувралууд ч цөөнгүй. Жишээлбэл, олон нийтэд танил “Penthouse” цувралд чинээлэг, эрх мэдэлтэй айлын хүүхдүүд энгийн амьдралтай нэгэн сурагчийг хэрхэн дээрэлхэж, нийгмийн дарамтад оруулж байгааг харуулдаг. Уран сайхны бүтээл боловч энэ нь бодит амьдралд ч тохиолддог асуудал гэдгийг Өмнөд Солонгосын нийгэм өөрөө хүлээн зөвшөөрч, бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч эхэлсэн байдаг.
Өмнөд Солонгост сургуулийн дээрэлхэлтийг шийдвэрлэхдээ олон шаттай арга хэмжээ хэрэгжүүлдэг. Эхний шатанд буруутай хүүхдээс албан ёсоор уучлалт гуйлгана. Дараагийн шатанд хохирогчид ойртохыг нь хориглох, тодорхой хугацаанд тусгаарлах арга хэмжээ авдаг. Мөн нийгмийн ажил хийлгэх, зан үйлийн сургалтад хамруулах, шаардлагатай бол ангийг нь солих шийдвэр гаргаж болно. Хэрэв хэрэг нь гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлдэг. Хамгийн онцлог нь дээрэлхэлт үйлдсэн сурагчид авсан сахилгын арга хэмжээ тэдний хувийн хэрэгт тэмдэглэгдэж, их сургуульд элсэх, ажилд ороход хүртэл нөлөөлөх боломжтой байдаг.
Дэлхийд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулсан амжилттай туршлагын нэгийг Финланд улс хэрэгжүүлдэг. Тус улс сургуулиудад KiVa нэртэй үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд хамгийн үр дүнтэй загваруудын нэг гэж үнэлэгддэг. KiVa хөтөлбөрийн гол санаа нь дээрэлхэгч болон хохирогч хоёрт төвлөрөхөөс илүү ангийн хамт олны оролцоог өөрчлөхөд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, дээрэлхэлт гарч байхад чимээгүй ажиглагч байж болохгүй, харин анги хамт олон хүчирхийллийг дэмжихгүй байх соёлыг бий болгох ёстой гэж үздэг. Сурагчдад тусгай хичээл, хэлэлцүүлэг, дүрд тоглох сургалтаар дамжуулан дээрэлхэлтийн хор уршгийг ойлгуулж, багш нарын тусгай баг гарч асуудлыг шийдвэрлэдэг. Судалгаагаар KiVa хэрэгжсэн сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол мэдэгдэхүйц буурсан байна.
Норвеги улсад мөн дээрэлхэлтийн эсрэг Olweus хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь сургуулийн орчныг бүхэлд нь хамарсан бодлогоороо онцлог. Сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг тодорхой дүрэмтэй байх, багш нар тогтмол ангийн уулзалт хийж сурагчидтай ярилцах, эцэг эхийг идэвхтэй оролцуулах, сурагчид хүчирхийлэл харсан тохиолдолд мэдээлэх соёлыг төлөвшүүлэх зэрэг арга хэмжээг системтэй хэрэгжүүлдэг. Судалгаагаар Olweus хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол 30-50 хувиар буурсан үзүүлэлт байдаг.
Япон улсад дээрэлхэлтийг “ижимэ” гэж нэрлэдэг бөгөөд төрийн бодлогын хэмжээнд авч үздэг асуудал юм. Сургуулиуд жил бүр сурагчдын дунд нууц санал асуулга явуулж, дээрэлхэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлэхийг зорьдог. Хэрэв ийм шинж илэрвэл багш, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эцэг эхийн хамтарсан баг асуудлыг шуурхай хэлэлцэж шийдвэр гаргадаг. Мөн ганцаардал, тусгаарлагдлын шинж илэрсэн сурагчдыг эрт илрүүлж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх тогтолцоо ч хөгжсөн байдаг.
Эдгээр туршлагаас харахад дээрэлхэлттэй тэмцэхэд зөвхөн сахилгын шийтгэл хангалтгүй. Харин сургуулийн орчин, анги хамт олон, эцэг эх, нийгмийн оролцоог хослуулсан системтэй бодлого шаардлагатай байдаг. Дээрэлхэлт нь нэг хүүхдийн асуудал биш, харин хамт олны хандлага, сургуулийн соёл, нийгмийн хариуцлагатай шууд холбоотой үзэгдэл юм.
Сургууль бол хүүхэд зөвхөн мэдлэг эзэмших газар биш. Харин айдасгүй, аюулгүй орчинд өсөж, өөрийгөө хамгаалж, бусдыг хүндэлж сурах орон зай байх ёстой. Нэг хүүхдийн нулимс, нэг гэр бүлийн шаналал нийгэмд том дохио болдог. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийг “хүүхдүүдийн хоорондын маргаан” хэмээн үл тоох биш, харин эрт илрүүлж, системтэйгээр бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөдрийн нийгмийн зайлшгүй шаардлага болж байна.
| Үе тэнгийн дээрэлхэлтийг амжилттай бууруулсан улс ба тэдний туршлага |
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21