Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас эхлэн нөөцийн үхэр, хонины махыг жижиглэнгийн 375 цэгээр, зарим үед өргөтгөсөн худалдаагаар борлуулж буй.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр гуравдугаар сарын 9- ний байдлаар зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь ₮21,000, үхрийнх ₮25,000-ыг давж хямд үнэтэй, нөөцийн махны эрэлт ихэсжээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага хэмжээний мах нөөцөлсөн. Тэгэхээр нөөцийн махны үлдэгдлийн хэмжээ болон худалдааг цаашид зохион байгуулах эсэх талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас тодруулахад "Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн болон өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааг долоо хоногт хоёр өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн.
Жижиглэнгээр буюу хүнсний дэлгүүрүүдэд өдөр бүр худалдаалж байгаа. Нөөцийн махны үлдэгдэл хангалттай бий.
Худалдааны махны үнэ өндөр, хомсдол зэргээс шалтгаалж нөөцийн махны борлуулалт сайн байгаа. Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг маргааш гаргана. Нөөцийн махыг ченжүүдэд бус зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна" хэмээв. Нөөцийн махны жижиглэнгийн 375 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хониных 13,000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ жил есөн ААН нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40% нь үхрийнх бол 60% нь хонины мах байна. Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж байгаа юм. Өнгөрсөн жил 8,713 тонн махыг нөөцөлж, худалдаанд гаргаж байжээ.
| Нөөцийн махны жижиглэнгийн болон өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34