Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймагт үргэлжилж байна.
Тэрбээр өнөөдөр Батноров сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгчид, Засаг дарга, иргэд, малчид, бизнес эрхлэгчидтэй нэгдсэн уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Аюурбунь бол хөрш зэргэлдээ Норовлин, Баян-Овоо удирдлагууд, иргэд, малчдын төлөөлөл ирж оролцов. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасны дагуу эдгээр сумд нь таталцан хөгжих бөгөөд Сум дундын хөгжлийн төв нь Батноров сум байх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит ажил хэрэг болгохоор салбарын яамнаас зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Орон нутгийн хөгжлийн төв төсөл хэрэгжүүлж, иргэд, малчид, тариаланчдад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тухайн сумдын онцлогт тохирсон үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэхэд төрөөс хөнгөлөлттэй зээл, газар олголт зэргээр дэмжин ажиллана. Цаашид нөхөн сэргээгддэггүй уул уурхайн баялагаас олсон орлогыг нөхөн сэргээгддэг өрхийн, бичил, жижиг, дунд, үйлвэр үйлчилгээг тэтгэхэд зориулдаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээв.
Батноровчууд богино хугацаанд олон шинэчлэг ажил эхлүүлээд буй М.Бадамсүрэн сайдад талархал илэрхийлээд ноолуурын үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарах, Зүүн бүсэд түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, залуу малчдыг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, малжуулах хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх, сумдад үүрэн телефоны сүлжээг хангалттай хэмжээнд татах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг мэргэлжийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу сайжруулах, малын хулгайг бууруулах чиглэлээр тууштай ажиллах, газар олголтын асуудал зэргийг хөндлөө.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол болоод Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж зэрэг байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өгөв.
| Батноров сум орон нутгийн хөгжлийн төв болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03