Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч-иргэдэд ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг тогтмол ажиллуулдаг. Сүүлийн өдрүүдэд манай лавлах утсанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үед ЭМД-ын шимтгэлийн мэдээлэл системд баталгаажаагүй талаарх дуудлага нэмэгдэж байна. Энэ нь ажил олгогч байгууллагаас ирүүлсэн цалингийн тайлангийн мэдээллийг харьяа Нийгмийн даатгалын байгууллага сар бүрийн 5–9-ний өдрүүдэд баталгаажуулж, дундын мэдээллийн санд шинэчилдэгтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд тайлан баталгаажих хүртэл зарим иргэдийн шимтгэлийн төлөлт системд түр хугацаанд харагдахгүй байх боломжтой байдаг.
Иймд ажил эрхэлдэг иргэн таны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээлэл баталгаажаагүй тохиолдолд ажил олгогч байгууллагаасаа тодруулж, шаардлагатай тохиолдолд харьяа Нийгмийн даатгалын байгууллагад хандан цалингийн тайлангаа баталгаажуулах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн даатгуулагч та өөрийн ЭМД-ын шимтгэлийн төлөлтийн мэдээллийг emd.gov.mn сайт болон Edaatgal, Ebarimt, E-Mongolia аппликэйшуудыг ашиглан хялбар, хурдан шалгах боломжтой.
| ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03