Дэлхийн томоохон хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм. Нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно. Трамвай ашиглалтад орсноор оргил цагийн үед нэгдүгээр трассаар 6509, хоёрдугаар трассаар 6989 хүн зорчих боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний урсгалыг илүү зохион байгуулалттай болгож, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ. Трамвайн төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мельбурн, Праг, Истамбул зэрэг дэлхийн олон хот трамвайг тээврийн гол хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна.
| Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03