Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 2 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 232 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсны 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Нийтийн албан тушаалтнуудын зүгээс хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, тусламж авсан, хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтны зүгээс албан үүргээ гүйцэтгэж төрийн албан хаагчид шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх зэрэг нийтлэг зөрчил байсаар байгаа бөгөөд ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.
Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан, зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зэрэг зөрчил гаргажээ.
Хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаас гадна зөрчлийг давтан гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг нийт 16 байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.
| Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34