“Хоёр настай хүүхэд сууж байсан машиныг хулгайлчихлаа” гэсэн мэдээлэл 2025.09 дүгээр сард олон нийтийн сүлжээнд гарсан юм. Зар мэдээллийг хүүгийн ээж түгээж, тусламж хүсч байв. Иргэд сайн дураар нэгдэж эрлийн ажиллагааг явуулж эхэлсэн ч уг хэрэг нь санаатай байж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллага мэдээлсэн. Улмаар хүүг машинтай хулгайлаагүй, хойд эцэг нь хөнөөгөөд нууснаа ээжийг нь болон олон нийтийг төөрөгдүүлсэн байсан юм. Хэрэгт 26 настай Т-г яллагдагчаар татаж шалгасан бөгөөд хоёр настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ямар нэг шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохируулсан гэсэн шалтгаанаар олон тооны гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан хэрэгт Эрүүгийн хуулийн:
10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/,
11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар,
11.7 дугаар зүйл 2-1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ зүйл ангиудаар яллажээ.
Тэгвэл уг хэрэгт талийгаач хүүгийн ээжийг Эрүүгийн хуулийн 16.11-д зааснаар яллагдагчаар татжээ. Уг зүйл ангид: 16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд гэм буруугийн хурлыг 2026.03.26-нд 12:00 цагт товложээ.
| Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03