Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу эргүүлийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар 2025 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-н салбарт очиж, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар СU худалдааны зөвлөхөд мэдэгджээ.
Тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг А.Мөнхбаяр нь торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2,5 сая төгрөгийг өгч, Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нар хуваан авч нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт, А.Мөнхбаяр нь хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж , 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Мөнхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх: анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон хуулийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэх агуулгатай дүгнэлтийг хийж, шүүгдэгч А.Мөнхбаярын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
| Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03