Бутан улсаас эмч нар Монголд ирж Уламжлалт анагаах ухааны чиглэлээр магистр хийж байсан юм билээ. Тэд бол нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн эмч, мэргэжилтнүүд юм байна. Одоо эргээд монгол эмч, мэргэжилтнүүд тэндээс туршлага судлах, харилцан суралцах хэрэгтэй санагдлаа. Бутан бол Гималайн нурууны өндөрт оршдог цэвэр онгон байгальтай улс. Тэнд нэн ховор, онцгой үйлчилгээтэй эмийн ургамлууд ургадаг. Уламжлалтын эмийн найрлагад ордог ургамлыг харилцан солилцох, тарьж ургуулах чиглэлээр хамтарч ажиллах боломж харагдсан. Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол үндэстнээс оруулж чадах нэгэн хувь нэмэр гэж боддог. Эдийн засгийн утгаараа эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн экспортолж орлогоо нэмэгдүүлэх боломж. Олон улсад ажиллах монгол эмч нараар дамжуулан эх орныхоо өв уламжлал, нэр төрийг гаргах, гурав дахь хөршийн бодлогоо хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлэх боломж юм. Орчин цагийн хүмүүс уламжлалт арга, органик бүтээгдэхүүнд илүү анхаарах болсон учраас цаашдаа шинжлэх ухаанд тулгуурласан судалгаа, хөгжүүлэлтийг олон улсын эрдэмтэдтэй хамтарч хийх нь чухал байх. Энэ хүрээнд Бутаны эрдэмтэн, эмч нартай хамтарч ажиллах нь хэн хэндээ хэрэгтэй гэж бодож, санал солилцов.
Сонирхуулахад, энд Эрүүл мэндийн яамны харья судалгааны төв, анагаахын музей, лаборатори, эмийн үйлдвэрүүд нь цогцоороо нэг дор байдаг аж. Энэ улсын онцлогоос хамаарч эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэгүй. Эмийн үйлдвэр нь төрийн өмчийнх бөгөөд эмнэлгүүддээ шууд нийлүүлдэг. Нэмэлтээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнесийн зарчмаар орлого олдог гэнэ. Онцгой ховор, өндөр уулын тагаар ургадаг ургамлыг зөвхөн тэнд байнга амьдардаг хүмүүст түүлгэх эрх өгч, улс нь худалдаж авдаг. Нэг талаасаа нутгийн иргэдийг орлоготой байлгах, нөгөө талдаа орон гэр нь болсон нутгийн байгальдаа сэтгэлтэй хандаж, орлогын эх үүсвэрээ сүйтгэхгүй байх давуу талтай бололтой. Ургамлын байгалийн эх үүсвэр угаасаа ховор, дээрээс нь уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа учраас тармилжуулахад анхаарч байгаа, энэ чиглэлээр туршлага судалж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулсан Монгол-Бутаны парламентын бүлгийн үйл ажиллагааны хүрээнд Бутаны Уламжлалт анагаах ухааны төвд хийсэн уулзалтаас тоймлов.
Эх сурвалж: Zoljargal Jargalsaikhan
| Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03