2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж, Галт суманд мориноосоо унаж амь насаа алдсан хүүхэд, мөн зам тээврийн ослын улмаас эндсэн хоёр хүүхдийн нөхцөл байдлыг судлах, холбогдох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Тухайн хэлэлцүүлгийн үеэр миний бие болчимгүй үг хэллэг хэрэглэсэндээ Хөвсгөл аймгийн уяачид болон нутгийн уяачдаасаа хүлцэл өчиж, гүнээ уучлал хүсэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр миний зүгээс уламжлалт хурдан морины уралдааныг хамгаалж, түүний онцлог, өв соёлыг хадгалах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, уламжлалт монгол адууг холын зайд нь уралдуулах, харин эрлийз адууг морин тойруулгын хэлбэрээр уралдуулах талаар бодлогын түвшинд хэлэлцэх боломжийн тухай санал хэлж байсан болно. Гэвч миний хэлсэн үг, санааг бүрэн утгаар нь дамжуулалгүйгээр хэсэгчлэн тасалж, гуйвуулан олон нийтэд түгээсэн нь бодит агуулгыг буруу ойлгоход хүргэсэнд харамсаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд морин тойруулгын уралдааныг Монгол Улсад зохистой хэлбэрээр хөгжүүлэх, унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, боловсрол, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн стандарт болон зун, өвлийн улирлын шаардлагыг шинэчлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцсон болно.
Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийг танилцуулж байх явцад зөвшөөрөлгүйгээр дуу, дүрсний бичлэг хийж, ярианы утга агуулгыг бүрэн тусгалгүйгээр хэсэгчлэн тасалж олон нийтэд түгээсэн асуудал гарсан. Энэхүү үйлдэл нь хувь хүний байр суурийг буруугаар ойлгуулах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэсэн тул холбогдох асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан болно.
Цаашид аливаа асуудалд илүү хариуцлагатай, хүндэтгэлтэй байр сууринаас хандаж, Монголын уламжлалт соёл, өвийг хүндэтгэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллахаа илэрхийлье.
| ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34