Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, мөн биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан үйлдлийг хяналт шалгалтын хүрээнд илрүүлжээ.
Тодруулбал, Монгол улсын иргэн Б нь:
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын улаан номын “Нэн ховор” зүйлд багтсан “Шивэр хандгай”-г Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэгджээ. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх тухай хуулийн заалтын дагуу хохирлыг 39,400,000 төгрөгөөр тооцохоор нөхөн төлүүлсэн байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
| Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00