Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зарим чиглэлийн нэрийн эхний үсгийг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газраас 11 чиглэлийн автобусны нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчлөхөөр болжээ. Энэхүү өөрчлөлт 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж.
Нэршилд өөрчлөлт орсон автобусны чиглэлүүдийн маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй, зөвхөн чиглэлийн өмнөх үсэг өөрчлөгдөнө.
Энэ талаар нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ, төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Нийтийн тээврийн хот орчмын, зуслангийн, шөнийн тээвэр, хот доторх чиглэлийг тооны болон үсгээр товчлон нэрлэдэг. Тухайлбал хот орчмын чиглэлийг Х, зуслангийн чиглэлийг ЗҮ зэргээр нэрлэдэг.
2026 оны гуравдугаар сарын 9-ний даваа гарагаас эхлэн Ү-гийн 11 чиглэлийг Ч нэршилд оруулахаар болж байна. Ингэснээр Ү чиглэлийн замнал, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй. Жишээ нь Ү12 чиглэлийн нэршил Ч12 болж өөрчлөгдөнө" гэж мэдээллээ.
| Нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийг өөрчилнө |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00