Цахим орчинд иргэний биед цагдаа халдаж буй бичлэг нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татлаа. Хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй аливаа үйлдэл ил тод болж, хяналт шалгалтын хүрээнд орж байгаа нь өөрөө эерэг талтай. Хэн ч хууль сахиулагчийн нэрийн дор хүний эрхэд халдах явдалтай эвлэрч болохгүй. Тиймээс тухайн асуудалд хариуцлага тооцох, үнэн зөвийг тогтоох нь нийгмийн шударга ёсны үндсэн зарчим.
Гэвч нөгөө талаас ийм төрлийн бичлэгийг олон нийтэд ямар нэгэн шүүлтүүр, хууль зүйн тайлбаргүйгээр түгээх нь өөрөө маргаантай асуудал дагуулдаг. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил илэрсэн бол шалгуулах эрх нь холбогдох байгууллагуудад хадгалагддаг. Тухайлбал, ЦЕГ мэдээлэхдээ тухайн алба хаагчид хуульд заасан хариуцлага тооцно гэдгийг онцолсон. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял шийтгэл оногдуулах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин нь аль хэдийн бий бөгөөд тухайн асуудлыг шалгаж, дүгнэх тогтолцоо ажиллаж байгаа гэсэн үг.
Ийм нөхцөлд олон нийтэд цацагдсан бичлэг богино хугацаанд хүчтэй сэтгэл хөдлөл, бухимдлыг өдөөж, тухайн алба хаагчийн үйлдлийг бүхэл бүтэн байгууллагын өнгө төрхтэй шууд холбох хандлага ажиглагддаг. Нэг хүний ёс зүйн алдаа, хууль зөрчсөн үйлдэл нь мянга мянган алба хаагчийн өдөр тутамдаа хүлээж буй үүрэг, хариуцлагыг үгүйсгэх үндэслэл болох ёсгүй. Хууль сахиулах байгууллагын нэр хүнд ганц тохиолдлоор бүхэлдээ “шалаар нэг” унах нь нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Мөн ийм мэдээлэл шүүлтүүргүй тархах нь нийгмийн талцлыг гүнзгийрүүлэх аюултай. Иргэдийн дунд хууль сахиулагчдад итгэх итгэл буурах, улмаар үүргээ гүйцэтгэж буй бусад алба хаагчид эсэргүүцэл, үл итгэлцэлтэй тулгарах нөхцөл бүрддэг. Энэ нь бодит ажиллагааны явцад эрсдэлийг нэмэгдүүлж, хууль сахиулах тогтолцооны үр нөлөөнд сөргөөр нөлөөлөх талтай. Хяналт шаардлагатай ч харлуулах, бүхэл бүтэн системийг үгүйсгэх өнгө аястай хандлага нь эцсийн дүндээ нийгмийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй.
Гол нь тухайн байгууллагын алба хаагч ёс бус үйлдэл гаргасан тохиолдолд дээд шатны байгууллага нь даруй арга хэмжээ авч, хууль журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг тогтолцоо ажиллаж байгаа эсэхэд бодитой хяналт тавих нь чухал. Хэрэв зөрчил илэрсэн бол хариуцлага зайлшгүй тооцогдох ёстой. Харин тэр үйл явцыг гүйцэд дүгнэхээс өмнө сэтгэл хөдлөлд автан нийтээр нь буруутгах нь зохистой биш. Ерөнхийдөө шалгуулах эрх нь хадгалагддаг болохоос нэг төрийн байгууллага өөрийгөө дөвийлгөж, шууд шалгалттай холбоотой бичлэг задалж, олон нийтийг бухимдуулах, ямар ч төрийн байгууллагад олгогдоогүй эрх хэмжээ юм.
| Олон нийтийн шүүлт ба хууль ёсны шийдвэр |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34