УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл Хөвсгөл аймгийн Мөрөн болон Цагааннуур суманд ажилласны дараа Рэнчинлхүмбэ суманд ажиллаж, ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн барилгын хана цуурсан талаар нийгмийн сүлжээнд гэрэл зураг болон дүрс бичлэг цацагдахад олон нийт салбарын яам шийдэж өгсөнгүй хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан. Уг барилга нь 2017 онд баригдаж эхэлсэн бөгөөд "Хөвсгөл суварга” ХХК барилгын ажлыг 75 хувьтай гүйцэтгээд байхдаа санхүүжилтээ бүрэн авч, дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянан шалгаж байгаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих ёстой. Иймд барилгын ажилтай холбогдох маргааныг хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэхийг хүлээлгүйгээр сургуулийн барилгыг гүйцээх шаардлагатай хэмээн үзэж, уг төслийг дэмжиж, хамтран ажиллахыг Азийн хөгжлийн банкаас хүссэн. Тус банкны төлөөлөл газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, зохих судалгааг хийсний үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм. Ийнхүү 2019 оноос хойш "царцсан" сургуулийн барилгыг дуусгахаар боллоо.
Хөвсгөл аймгийн газрын хөрс мөнх цэвдэгтэй, энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдгийг уулзалтын үеэр нутгийн удирдлага хэлж байв. Иймд мөнх цэвдгээс үүдэж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд газрын суурийг тавихад онцгой анхаарах ёстойг салбарын сайд анхаарууллаа.
| 2019 оноос хойш царцсан Рэнчинлхүмбийн сургуулийн барилгын асуудал шийдэгдлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03