Иргэн: Солонгосчууд манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжлоод нэвтрүүлээгүй буцаасан

Сүүлийн үед монголчуудыг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхэд үүсдэг асуудлууд олны анхаарал татаж байна. Энэ талаар нэгэн иргэн чатаар ирүүлсэн мэдээллмийг хүргэж байна. 

Миний бие нь 2024 оны 10 сард охинтойгоо цуг БНСУ-д очоод 3 хоноод буцах байсан бөгөөд буцах билетээ ч захиалсан байсан. Гэтэл билетээ 3- хан хоног захиалсанаас болж хардагдаж шалгадсан бөгөөд та 2018, 2019 онд манай улсад ирээд 20 хоноод буцсан юм бна таныг ажил хийсэн байх гэж бодож байна гээд шууд тулгаад хариулах боломж олгоогүй харьцаж байгаа орчуулагч нь богино үгээр тийм үгүй гэж хэл гэж зандраад л хариулт сонсохгүй шахуу эмергишн рүү охинтой минь авч явсан. Гэтэл охин маань анх удаагаа явж байсан. Миний төрсөн өдөр болж байсан тул ээжтэйгээ БНСУ явж үзнэ очоод ээжийгээ баярлуулаад буцна гэсэн байдаггүй уйлаад л байсан. Бид эмергишн дээр 3 хоносон. Уг нь 1 хоноод танай монголруу онгоц явах гэж байна та 2 онгоцны зардалаа төлөөд буц, харин монголдоо очоод таны буцах байсан билетны зардал буцаан олдох эсэхийг бид мэдэхгүй гэсэн. Би тухайн үед нь гомдол бичгээр гаргасан бөгөөд маргааш нь таны гомдолыг хүлээж аваагүй гээд л амаар л хариулсан. Нэгэнт солонгосруу очих айл найз нөхөддөө гээд зөндөө юм авсан , 2 хүний онгоцны зардал гээд хангалттай хохирч байгаа тул дахин хохирохгүй гээд тэндээ 3 хоноод буцаж ирэх онгоцоороо буцаж ирсэн. Монголчуудтай аягүй дээрэнгүй, муухай харьцаж байсан. Надад солонгост хууль зөрчиж байсан, ажил хийж байсан гм ямар ч зөрчил байгаагүй. Нэг тийм эзэнгүй улсын иргэн ч юм шиг, ядуу буурай орны иргэн ч юм шиг, та манай улсад 3 хан хоноод аялаад буцна гэж юу байдаг юм манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжилсон нь гол зурсан доромжлол байсан.

Би урд нь Солонгос улсад зорчихдоо хууль зорчиж байгаагүй, энэ улсад би охинтойгоо 3 хоног аялаад буцаж болохгүй шалтгааны тайлбарлаад өгөөрэй та бүхэн олон монголчуудыг хохироож байна. Бид энэ зардлаараа өөр улсруу аялах боломж байгаа гэтэл энэ улсыг сонгосноороо бид нарыг ингэж хохироож болохгүй бид Монгол улсдаа очоод МУ ынхаа Ерөнхийлөгчид хандана, ЭСЯ-нд хандана гэж хэлээд буцсан. Гэхдээ хандаагүй л дээ. Одоо энэ улсын талаар таагүй мэдрэмж төрдөг. Дахиж хэзээ ч энэ улсруу зүглэхгүй гэж бодсон. Тэр эмергишн байр нь бохир цэвэрлэгээ хийдэггүй, орой маш олон хүний дунд хэдхэн эвхдэг ор шиг юм тарааж өгөөд тэрэн дээр нь тэнд саатуулагдсан орон орны хүмүүстэйхөл толгойгоо зөрүүлээд хэвтсэн болдог. Ор нь хүрэлцэхгүй үед ширээг нь тойроод дэрлэцгээгээд суугаагаараа хонодог юм бна лээ. Өглөөн цай өдрийн хоол гэж 1, 1 жижиг жүүс бэлэн бүтээгдэхүүн өгөхдөө тарааж байгаа ажилчид нь аймаар дээрэнгүй яаг шорон шиг жагсаад ав энэ тэр гээд зандраад орилоод байдаг юм бна лээ. Би энд байгаа хүмүүст хүндэтгэлгүй хандлаа гэж гомдол гаргасан болохоор түүнээс хойш орж ирэнгүүтээ эхлээд монголчууд хоолоо ав гээд монголчуудыг очерлуулахгүй шууд өгдөг болсон.

Солонгос ул үнэхээр таагүй мэдрэмж өгсөн. Олон монголчууд буцаж олон монголчууд санхүү эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч байсан харамсалтай санагдсан.


Иргэн: Солонгосчууд манай улсад аялахад өндөр өртөгтэй гэж доромжлоод нэвтрүүлээгүй буцаасан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ