Боловсролын хамтын ажиллагааны төслийн хүрээнд айлчилж буй Тэжон хотын Боловсролын хорооны төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, төлөөлөгч Н.Баярчимэг, М.Тулгат болон Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар хүлээн авч уулзлаа.
Тэжон хотын Боловсролын хорооны төлөөлөгч Парк Жү Хуа “Тэжон хотын боловсролын газар Монгол улстай хамтарч боловсролын хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлээд 21 жил болж байна. Одоогоор боловсролын мэдээллийн технологижуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа юм. Ухаалаг анги буюу компьютерын ангиудыг байгуулаад, үр дүнтэй танилцан хэлэлцээд, цаашид ямар тусламж хэрэгцээтэй байгаа талаар судалж байна. Манай улс 2025 оноос ахлах сургуулийг кредит систем рүү шилжүүлнэ. Мөн анги танхимыг өөрчлөн дижитал, ухаалаг байдлаар ашиглах боломжтой байдлаар сольж, хиймэл оюун ухаан буюу AI ашиглан өөрчлөлт хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Уулзалтын үеэр Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Манай улсын боловсролын систем хөгжлийн шатандаа явж байна. Боловсролын хөтөлбөр, агуулга, зохион байгуулалтыг шинэчлэх ажлууд хийгдэж, багш, сурагч, сургуульд хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлсэн. Цаашид боловсролын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт талархаж буйгаа илэрхийлсэн юм. Харин төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Солонгос улсад сүүлийн үед ногоон буюу эко ухаалаг сургуулиудыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ талаар Хөгжлийн яаманд айлчлах үеэр онцлон ярьж байсан. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр эко сургуулийг барьж ашиглалтыг хариуцдаг. Сургалтын ажиллагааг сургууль хариуцдаг сайн жишигтэй байсан. Энэ тал дээр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
Тэжон хотын төлөөлөгчид Монголын өсөлт хөгжил дижитал эрин зуунд таарч байгаа нь илүү хурдацтай, ухаалгаар хөгжих боломжтой гэж харж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжин тусалж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
| ТЭЖОН ХОТЫН ИТХ-ЫН БОЛОВСРОЛЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00