АНУ-ын Нью-Йорк мужид 100 хувь тэтгэлгээр суралцаж байсан Монгол улсын иргэн Э.Билгүүнд бэлгийн хүчирхийллийн хэргээр 8 жилийн хорих ял оноосон талаар Cornell Daily Sun мэдээлжээ. Тус хэвлэлд, “Э.Билгүүн нь Корнеллийн их сургуульд суралцаж байх хугацаандаа, 2024 онд сургуулийн дотуур байранд гарсан бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон шалгагдсан байна. Шүүхээс түүнийг анхан шатны буюу хүнд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн дээрх ялыг оноосон” гэж мэдээллээ.
Шүүхийн шийдвэрээр Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноохын зэрэгцээ суллагдсаны дараа тодорхой хугацаанд хяналтын дор байх шийтгэл ногдуулсан байна. Тэрбээр уг хэрэгт холбогдсоныхоо дараа баривчлагдаж, улмаар шүүхийн шат дараалсан хэлэлцүүлгүүдийн үр дүнд гэм буруутай нь тогтоогдсон гэж эх сурвалжид дурдсан байна.
Энэхүү хэрэг нь АНУ-д суралцаж буй олон улсын оюутнуудын ёс зүй, хууль сахих асуудалд анхаарал татсан тохиолдол болж, Корнеллийн их сургуулийн орчинд ч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар мөн мэдээлжээ.
| АНУ-д тэтгэлгээр сурч байсан Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03