Чингэлтэй дүүрэг дэх нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр давхар барилга нь нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь барьсан. Хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Ингэснээр сурагчид стандартад нийцсэн, тохилог орчинд суралцаж, усан спортоор хичээллэх боломж бүрдэж байна.
Мөн усан бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллуулж байгаа онцлогтой. Тус бүтээн байгуулалтыг “Гэрэлтжин” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Эх сурвалж: НЗДТГ
| 23-р сургуулийн усан бассейныг роботоор тогтмол цэвэрлэнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03