Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан жилийн заслаа хийлгаж ном уншуулж байгаа хүмүүст нэг л зүйлийг анхаар гэлээ. Тодруулбал, "Жилийн эхэнд засал номоо шамдаж хийлгэх нь зөв. Жилийн эхэнд гэхээр шинийн 15-ны дотор заслаа хийлгэх алба байхгүй. Жилийн эхэнд заслаа хийлгэх нь тухайн хүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гараг, од эрхсийн нөлөө хүний бие махбодод нөлөөлөх нөлөөллийг багасгах зүйл. Бурхны шашинтай хүмүүс 15-ыг яагаад голчилдог вэ гэхээр Бурхан багш хаврын эхэн сарын шинийн 15-нд их шид бүтээлийг үзүүлсэн гэдэг утгаараа энэ өдрүүдийг бурхны шашинтай бүх орнууд бэлгэшээж, энэ өдрүүдэд хурал номоо хурж, өргөн дэлгэр байдаг. Энэ үед монголчууд засал номоо хийлгэж шамддаг. Гэхдээ энэ үед ачаалал их гэж бодвол хаврын эхэн, дунд сардаа багтаад заслаа хийлгэчхээрэй. Жилийн сүүлээр заслаа хийлгээгүй, ийм юм болчихлоо гээд явдаг хүмүүс их байдаг.
Ер нь бол биечлээд уншуулсан нь бүх юмнаас илүү байх талтай. Нөгөө талаар тухайн хүний сүжиг мэднэ. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусахгүй байгаа нь нарны буруу биш гэдэг шиг буруу сэтгэлийг үүсгэж байвал бурхан ирээд толгой дээр чинь адисалсан ч ач тус нь хүрэхгүй. Тиймээс бид зөв, буруу гэж туйлширч болохгүй. Ном уншуулж байгаа хүмүүс нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь сүжиг сэтгэл үүсгэдэг савны гурван гэм гэж байдаг. Тэрийг тэвчиж чадвал юугаар ч ном уншуулсан тус нь хүрнэ. Савны гурван гэм буюу бохирдсон сав, цоорхой сав, хөмөрсөн сав гэж байна. Бохирдсон сав гэж буруу үзлийг хэлж байгаа юм. Энэ уншиж байгаа ном худлаа, надад яаж хүрэх вэ дээ гэсэн бохирдсон сав шиг бодолтой байвал тэр хүн ном уншуулаад хэрэггүй.
Дараа нь хөмөрсөн савны гэм нь ирээд ном уншуулаад сууж байхдаа бодол нь өөр газар явж байдаг. Энэ нь хөмөрсөн сав дотор нь юм орохгүйтэй адил. Цоорхой савны гэм нь ном уншуулж байгаа зүйлдээ санаа бодлоо зориулахгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг, хүчээр ирсэн мэт хүмүүс байдаг. Тиймээс бид савны гурван гэмийг тэвчихгүй бол ном уншуулаад ч хэрэггүй, засал хийлгээд ч үр дүн гарахыг мэдэхгүй юм.
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд
| Д.Сайнсайхан: Энэ ном худлаа, надад яаж хүрэхэв гэсэн бодолтой бол ном уншуулаад хэрэггүй... |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34