2006 онд Малайзад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангийт Каур Деогийн мэдээлснээр, хэргийг гуравдугаар сарын 19-нд Дээд шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим хянан хэлэлцэх тов гарчээ.
С.Шаарийбуу өөрийн цахим хуудсандаа "Энэ хуульч МОНГОЛ хүний төлөө 21 жил зүтгэлээ. Малайзын дээд шүүхэд давж үнэнийг шударгаар шийдүүлж, "ТӨР БУРУУТАЙ" гэдгийг шийдүүлэх нь эцсийн боломж тул Монгол Улсын төр хамтран ажиллахыг үнэхээр их хүсэж байгаагаа хэлсэн" хэмээн бичжээ.
Хоёрдугаар сарын 5-нд Сангийт мэдэгдэхдээ, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Алтантуяагийн гэр бүл Засгийн газарт 4.7 сая ринггитийн нөхөн төлбөр болон шүүхийн зардлыг бүрэн буцаан төлсөн гэжээ. Харин Разак нь шүүхээс тогтоосон 1.38 сая ринггитийн нөхөн төлбөрийг хасуулсны дараа үлдсэн дүнгээ буцаан авах төлөвтэй байна.
| Сангийт Каур Део: Малайзын төр буруутай гэдгийг шийдүүлэх эцсийн боломжид Монголын төр хамтрахыг хүсэж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33