Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцсэн. Энэ шүү хурлаар нэр бүхий шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах болон торгох ял шийтгэж шийдвэрлэсэн билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулдаг. Талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
Хэргийн оролцогч нарт 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар шүүхийн шийдвэрийг бичиг хэлбэрээр гардуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар
| Ц.Санжаачойпэл нарын торгох, зорчих эрхийг хязгаарлах ял хүчин төгөлдөр болоогүй байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33