Иргэн Б.Л нь 2023 онд хоёр өрөө орон сууцыг, авто зогсоолын хамт Э.Х-с худалдаж авсан. Орон сууцыг худалдахдаа авто зогсоолыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа байрыг барьсан компани сураггүй болсноор авто зогсоолд өмчлөлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй болсон гэж тайлбарлан СӨХ-ны тодорхойлолтын хамт авто зогсоолыг хүлээлгэн өгсөн. Байр авсны дараа хажуу өрөө хөлсөлсөн хүнд зогсоолоо ашиглуулсан ч тэр хүн ашиглаагүй, харин байрны оршин суугч О.Г нь зогсоолд автомашинаа тавьж өвөлжсөнийг байрны СӨХ-ны даргаас мэдэж, хавар нь О.Г-тэй утсаар ярьж автомашинаа гаргах талаар шаардлага тавихад энэ зогсоол ямар ч бичиг баримтгүй, би хүнээс худалдаж авсан гэдэг, зогсоолоос автомашинаа холдуулж чөлөөлж өгөөгүй учраас ашиглах боломжгүй болсон гэж марган, авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгохоор Б.Л шүүхэд хандсан.
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Б.Л нь маргаан бүхий авто зогсоолыг орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр эзэмшилдээ шилжүүлж авсан нь сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, Э.Х-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэх дүгнэлтийг хийж авто зогсоолыг хариуцагч О.Г-ийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэгч Б.Л нь маргаан бүхий авто зогсоолыг иргэн Э.Х-с худалдан авах замаар эзэмшилдээ авсан болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч тул авто зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэх дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Хэргийн үйл баримт, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн мөн маргааны талаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ч хэргийн зүйлчлэл зөв гарч чадаагүй, нэхэмжлэгч нь авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан тул шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
| Байр барьсан компани сураггүй болсноор оршин суугчид зогсоолоо булаацалдан, шүүхэджээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34