Өнгөрсөн оны есдүгээр сард Ц.Санжаачойпэл тэргүүтэй нэр бүхий чинээлэг айлын хүүхдүүд Д.Саяннямбуу гэх залууг бүлэглэн зодсон хэрэг гарч, олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тухайн үед уг хэргийг Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэг олон нийтийн сүлжээнд анх дэлгэн тавьж, “шүгэл үлээсэн”-ээр асуудал нийгэм даяар хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүрсэн.
Тэгвэл эл хэрэгт нэр холбогдож байсан “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ удаад хохирогчийн аав Л.Сүмбанд фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Хүүхдээ хамгаалаарай. Үнэн зөвөөр нь мэдээлээд өгөөч” хэмээн олон нийтэд хандан тусламж хүсчээ.
Ийнхүү хэдхэн сарын зайтайгаар дахин нэг эцэг “томчуудын хүүхдүүдэд зодууллаа, хүүхдүүдээ хамгаалаарай” хэмээн цахим орчинд мэдэгдэл хийсэн нь нийгэмд хууль тэгш үйлчилдэг эсэх, хариуцлага бодитоор хэрэгждэг эсэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж байна.
Угтаа бол Б.Амарсайханд ХУД-ийн нутаг дэвсгэрээс 8 сар гарахгүй зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ ял хэрэгжиж эхлээгүй байгааг харуулж байна.
Эцэст нь хууль тэгш үйлчилдэг гэх ойлголт цаасан дээр л үлдэж, бодит амьдрал дээр мөнгөтэй, нөлөөтэй айлын хүүхдүүдэд “сануулга” төдий ял оноогоод өнгөрдөг дүр зураг давтагдсаар. Шүүх, хууль хяналтын байгууллагаас илүү олон нийтийн сүлжээ л үнэн нэхэж, эцэг эхчүүд нь хүүхдээ хамгаалах гэж цахимд “орилох” хэрэгтэй болдог нийгэмд бид амьдарч байна. Хэрэв хууль хэрэгждэгсэн бол аавууд фэйсбүүкт биш, шүүхийн шийдвэрт найдаж суух байсан биз.
| Томчуудын хүүхдүүдэд хүүгээ зодуулсан аавууд |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33