Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингитийн эрсдэл өндөр улирал эхэлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
• 38°С-аас дээш халуурах
• Уйламтгай, тайвшрахгүй байх
• Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
• Бөөлжих
• Нойрмоглох эсвэл сулрах
• Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
• Толгойн зулай товойх (нярайд)
• Гар, хөл хүйтэн болох
• Таталт өгөх
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой. Цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл:
→ Яаралтай түргэн тусламж дуудаж,
→ Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.
| ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17