Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн иргэн /сэтгэцийн өөрчлөлттэй/ А нь хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчимд хажуу айлаасаа гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 23:40 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
| Сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд олжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33