“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр эхэллээ. Боксын тэмцээнд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна.
Монголын боксчдын салхийг хагалж өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медаль болон шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь рингд гарсан юм. Эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй түүний учраа нь БНСУ-ын У Еэ Жин байв.
Манай тамирчин эхний минутаас санаачилгыг авч, тулааныг удирдан тоглосон. Улмаар гурван үеийн тулааны эцэст шүүгчдийн 4:1 гэсэн саналаар ялалт байгууллаа.
Э.Номундарь энэ тулаанд ялснаар хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байна. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
| Э.НОМУНДАРЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29